2025 оны 12 дугаар сарын 5-аас 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан Guangzhou Design Week 2025 олон улсын арга хэмжээнд манай компаниас 5 хүний бүрэлдэхүүнтэй архитектор, интерьер дизайнерууд амжилттай оролцлоо.
Guangzhou Design Week нь архитектур, интерьер дизайн, материал, технологи, бүтээлч салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, инноваци-ийг танилцуулдгаараа Ази тивд төдийгүй олон улсад нэр хүндтэй фестиваль бөгөөд дотоодын болон олон улсын дизайнер, брэнд, үйлдвэрлэгчид нэг дор цугалдгаараа онцлог юм.
Энэхүү арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны 1,000 гаруй үзэсгэлэн оролцогчид оролцож, 450,000 гаруй зочин, мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн нь фестивалийн цар хүрээ, ач холбогдлыг илтгэн харуулж байна.
Guangzhou Design Week 2025-д оролцсон энэхүү туршлага судлах аялал нь манай компанийн мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын түвшний дизайн, архитектурын шийдлүүдийг төслүүддээ нутагшуулахад чухал ач холбогдолтой оролцоо боллоо.