Love City зочид буудлын барилга

Энэхүү зочид буудлын төсөл нь орчныхоо харагдац болон нөхцөл байдалтай уялдсан өвөрмөц хэлбэр бүхий гоёмсог фасадтай ба барилгынхаа өнгө төрхөөр дамжуулан хурдны зам болон авто замаар зорчин өнгөрөх хүмүүсийн анхаарлыг татаж, хөдөлгөөний урсгалыг зочид буудал руу чиглүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Зорин ирсэн үйлчлүүлэгчид хэрэгцээтэй үйлчилгээ болон нэгдсэн худалдааны гудамжаар үйлчлүүлэх боломжийг олгосон цогцолбор юм.
Зочид буудлын төсөл нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг учир уг төслийг гурван үе шаттай барилгажих боломжтойгоор хэсэг тус бүрдээ бие даасан үйлчилгээтэй цогц төлөвлөлтийг хийж өгсөн. Ингэснээр эхний хэсэг нь бусад хэсгээс хараат бус тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байгаагаараа давуу талтай.

Project name
Love City зочид буудлын барилга
Typology
Commercial ,
Location
Улаанбаатар
Year
2022-2022
Status
Концепци дизайн
Size
22000 м2
Client
Эрхэт Монгол Групп
Design team
Концепци баг