2024/03/19 /
Үйл явдал
Participated as the General Sponsor of "ARCASIA - 2021" Asian Architects Conference.
\\\\\\\\\\\\\\\"Тогтвортой хот байгуулалтын ирээдүй\\\\\\\\\\\\\\\" Азийн архитектурын үзэсгэлэнгийн нээлт
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Азийн архитекторуудын форум ARCASIA 21 олон улсын арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.
Үзэсгэлэн нь гадаад дотоодын архитектурын хөгжлийн чиг хандлагаар туршлага солилцох, Монгол улсын хөгжил дэвшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, олон улсын архитекторууд хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгын дор зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэнд Азийн архитекторуудын шилдэг бүтээлүүд тавигдаж, дараах үндсэн хэсгүүдээс бүрдсэн бүтээлүүдийг толилууллаа. Үүнд:
- Азийн хот төлөвлөгч архитекторуудын бүтээл
- Монголын хот төлөвлөгч архитекторуудын бүтээл
- Монгол Улсын тогтвортой хот байгуулалтын ирээдүй
- Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд
- Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт
- Торгоны замын уулзвар, эртний нийслэл Хархорум хот зэрэг сэдэвт бүтээлүүд тавигдав.
\\\\\\\\\\\\\\\"Эм Жи Эл И Эн Си\\\\\\\\\\\\\\\" ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар энэхүү Олон Улсын үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон хамтарч ажиллалаа.