2025 онд манай компанийн хэрэгжүүлж буй зураг төслийн ажлуудын хүрээнд хол алгасалттай металл бүтээцийн шийдлүүдийг илүү оновчтой, чанартай гүйцэтгэх зорилгоор бүтээцийн багийн мэргэжилтнүүд БНХАУ-д туршлага судлах аялал хийлээ.
Тус аялал нь 6-р сарын 4-өөс 8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын Hangxiao Steel Structure компанийн металл хийцийн үйлдвэртэй танилцан манай компанийн бүтээцийн багийн гишүүд тус байгууллагын инженер, барилга бүтээцийн багтай уулзалт хийж, металл хийцийн зураг төсөл, үйлдвэрлэл, угсралтын технологи, ашиглаж буй программ хангамж, тооцооллын аргачлалын талаар туршлага солилцсон юм.
Мөн тус компанийн баригдаж буй төслийн талбайд очиж танилцан, металл бүтээцийн угсралт, зангилааны шийдэл, талбай дээрх чанарын хяналт, аюулгүй ажиллагааны зохион байгуулалттай газар дээр нь танилцлаа.
Энэхүү туршлага судлах аялал нь манай компанийн хэрэгжүүлж буй ирээдүйн том алгасалттай, олон улсын стандартад нийцсэн металл бүтээцийн төслүүдийг илүү чанартай, бодитой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд бүтээцийн багийн мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэхэд бодит үр дүн авчрах аялал боллоо.