2025/12/02 / Үйл явдал

Block Investment Summit Q4, 2025 арга хэмжээнд MGL E&C компани илтгэгчээр оролцлоо.

Block Investment Summit Q4, 2025 нь Улаанбаатар хотын хөгжлийн шинэ үеийг тодорхойлох real estate – investment – capital markets-ын огтлолцол дээр суурилж, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын экосистемийг өргөжүүлэхээр зорьж буй анхны том хэмжээний хаалттай арга хэмжээ бөгөөд энэхүү уулзалт нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, төсөл хөгжүүлэгчид зэрэг 150 гаруй төлөөлөгчийг нэг дор цуглуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьсон билээ.

MGL E&C компани нь энэхүү арга хэмжээнд “BIM ба AI-аар дамжуулан зураг төслийг шинэ шатанд гаргах нь” сэдвийн дор барилгын зураг төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгохдоо юуг анхаарах, орчин үеийн зураг төслийн үйл ажиллагаа ямар түвшинд байгаа болон хэрхэн өөрчлөгдөж буй талаар өөрсдийн асуудал, шийдэл, туршлага дээр үндэслэн бэлтгэсэн илтгэлийг амжилттай танилцууллаа.