Байгалд ээлтэй, тав тухтай, минималист хаус

Кода хаусыг дэлхийн хүн амын өсөлт, хотын нягтаршлаас үүдэн Эстони улсын Kodasema компани бүтээсэн. Энэхүү хаус нь албан ёсны эрхтэйгээр Монгол улсад үйлдвэрлэгдэхээр боллоо. Үйлдвэрт бэлэн болсон Кода хаусыг байршил хамаарахгүйгээр хүссэн газар тань хүргэж өгнө.

Түр эсвэл байнгын оршин суухыг үл харгалзан барилгажих талбайн ажилбар тун бага, өдөрт нь угсарч өгнө.

Динамик орон зай

Кода хаусын динамик орон зайн төлөвлөлт нь түүнийг олон янзаар ашиглах боломж олгодог.

Орон сууц

Оффис, шоурүүм

Зочид буудал, клиник

Кафе, дэлгүүр

Жижиг дунд бизнес эрхлэх боломжийг бий болгодог ба хэрэгцээндээ тааруулж хэдэн ч Кода хаусыг нийлүүлж, угсарч болно.

Кода хаус гэж юу вэ?

Кода хаус нь хот дундах жижиг орон зайг ч чимэх зөөврийн, угсархад хялбар хаус юм. Хот доторх болон гаднах орон зайн нүүдэл суудлын асуудлын нэгэн шийдэл болно.

Орчин үеийн интерьерийн гүйцэтгэлтэй ба хэрэгцээнд нийцсэн өндөр чанарын тоноглолоор бүрэн тоноглогдсон сууц юм.

 

Онцлох шинж чанар

  • Зөөврийн
  • Динамик орон зай
  • Давхарлах боломжтой
  • Угсармал
  • Интерьер шийдэл ба бүрэн тоноглол

 

Цэвэр, бохир ус, эрчим хүч, нарны панелаа байршил дээрээ угсархад бэлэн хүргэгдэнэ.

Европын стандартаар Монголд бүрэн үйлдвэрлэгдэх бөгөөд танд нэг өдрийн дотор тээвэрлэж, суурилуулж өгнө.