2026/03/23 / Үйл явдал

Урлах Эрдэм Дээд Сургуулийн оюутнууд MGL E&C компанитай танилцах уулзалт хийлээ.

Урлах Эрдэм Дээд Сургуулийн Интерьер-Экстерьер дизайны ангийн оюутнууд MGL E&C компани дээр хүрэлцэн ирж, оффис орчин болон өдөр тутмын ажлын үйл явцтай танилцах уулзалт хийлээ.

Тус уулзалтын хүрээнд оюутнууд бодит төслийн орчинд интерьер дизайнерууд хэрхэн ажилладаг, ажлын үе шат, багийн зохион байгуулалт, хэрэглэгчтэй харилцах арга барил зэрэг мэргэжлийн практик туршлагатай ойроос танилцсан. Мөн манай компанийн дизайнерууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, салбарын чиг хандлага, ур чадвараа хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултад нээлттэй хариулт өглөө.

Энэхүү уулзалт нь оюутнуудад онолын мэдлэгээ бодит ажилтай уялдуулан ойлгох, ирээдүйн мэргэжлээ илүү тодорхой харахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Цаашид манай компани боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, туршлага хуваалцах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахыг зорин ажиллаж байна.