Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын Сургуулийн Архитектурын мэргэжлийн оюутнууд MGL E&C компанид зочлон, байгууллагын үйл ажиллагаа болон оффисын орчинтой танилцах уулзалт хийлээ. Уулзалтын үеэр оюутнуудад онолын мэдлэгийг бодит ажлын орчинд хэрхэн хэрэгжүүлдэг талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Манай компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг дэмжих бодлогын хүрээнд архитектур, интерьер дизайнер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нээлттэй хамтран ажиллахыг зорьдог. Энэ удаад ШУТИС-ийн 22 оюутан оролцож, компанийн архитекторууд хэрэгжүүлж буй төслүүд, ажлын арга барил, багийн хамтын ажиллагааны онцлогийг танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Мөн ажлын байранд шаардлагатай ур чадвар, хувь хүний хандлага, салбарын бодит хэрэгцээ зэрэг сэдвээр ажил олгогч болон боловсролын байгууллагын уялдаа холбооны талаар санал солилцож, үр дүнтэй ярилцлага өрнүүллээ.