2026/08/28 / Үйл явдал

COP17 Ногоон Бүсэд “Хүннү хотын захиргааны менежмент, мэдээлэл, сурталчилгааны төвийн барилга” төслийн танилцуулга хийлээ

COP17-ийн “Ногоон бүс”-д зохион байгуулагдсан Хүннү хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламж, ухаалаг дэд бүтэц болон байгальд ээлтэй хот төлөвлөлтийн чиглэлээр мэдээлэл, туршлага солилцлоо.

Тус арга хэмжээнд MGL E&C компанийн “Хүннү хотын захиргааны менежмент, мэдээлэл, сурталчилгааны төвийн барилга” төслийг танилцуулж, уг барилгад тусгагдсан ногоон барилгын шийдэл, төлөвлөлтийн онцлогийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэлээ.

Төслийн танилцуулгыг MGL E&C компанийн ахлах архитектор Б.Эрдэнэжин хийж, LEED BD+C стандартын шаардлагад нийцсэн ногоон барилга төлөвлөх явцад тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон төлөвлөлтөд баримталж буй зарчмуудын талаар хуваалцлаа.

Тэрээр ногоон барилга гэдэг ойлголтыг зөвхөн ногоон байгууламж, мод ургамлын төлөвлөлтөөр хязгаарлахгүй бөгөөд барилгын эрчим хүчний хэрэглээг бууруулах, нөөцийн үр ашигтай ашиглалт, дотоод орчны чанар, ухаалаг технологи, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зэрэг олон хүчин зүйлсийн цогц шийдэл болохыг онцоллоо.