1 өдөр / Үйл явдал

MGL E&C БАРИЛГЫН САЛБАРЫН "ШИЛДЭГ-100" АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын босгон дээр MGL E&C дахин нэгэн бахархам амжилтын эзэн боллоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас зохион байгуулсан \"Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баяр\"-аар буюу 2025 онд \"Шилдэг зураг төслийн компани\"-аар тодорч Барилгачдын талбайд тугаа өргөж байсан билээ.
 
Харин 2026 оны 9-р сарын 4-ны өдөр \"Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр\"-аар дахин \"Шилдэг зураг төслийн компани\"-аар шалгарсан бахархам амжилт гаргалаа.

Энэхүү шагнал нь бидний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, бүтээн байгуулалтын зураг төслийн чанар, мэргэжлийн ур чадвар, шинэ технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж ирсний үр дүн юм.