2026/09/14 / Үйл явдал

"BIM-ийг нэвтрүүлэх" ажлын хэсгийн эхний хурал, уулзалт MGL E&C компанид болж өнгөрлөө.

2026 оны 9 дүгээр сарын 11-ний Баасан гарагт “BIM-ийг нэвтрүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал, уулзалт MGL E&C компанид зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр MGL E&C компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, зураг төслийн ажлын онцлог болон BIM технологийг зураг төслийн бүх үе шатанд хэрхэн ашиглаж, хэрэгжүүлж байгаа туршлагаа ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

Түүнчлэн уулзалтаар BIM-ийн хэрэглээ, хэрэгжилтийг цаашид хэрхэн хөгжүүлэх, ажлын уялдаа холбоо болон нэгдсэн стандарт, аргачлалыг сайжруулах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцлээ.