2026/09/15 /

Дэлхийн ТОП-10 Архитектурын компанийн нэг болох "AEDAS" MGL E&C-д зочиллоо

Aedas нь дэлхийн ТОП-10 компанийн нэг бөгөөд 2002 оноос хойш 27 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй компани юм. Төв оффис нь Хонконг хотод байрладаг ба Бээжин, Шанхай, Сингапур, Дубай, Дели зэрэг томоохон хотуудад байрлах нийт 14 оффистой. Онцлох төслүүдээс дурдвал:

Архитектур, хот төлөвлөлт, интерьер болон дизайны чиглэлээр мэргэшсэн, дэлхийн хотуудын хөгжлийн хэрэгцээнд нийцсэн шинэлэг, тогтвортой дизайны шийдлүүдийг хэрэгжүүлдэг олон улсын тэргүүлэх архитектурын компани юм.

Aedas компанийн төлөөлөл болох Zi Huan Lin (Бээжин дэх гүйцэтгэх захирал), Meng Jie Lou (Хятад дахь бизнес хөгжлийн захирал) нар MGL E&C компанид зочлон, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, зураг төслийн ажлын явцтай танилцан, бизнесийн уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр зураг төслийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага болон цаашдын ирээдүйн боломжуудын талаар санал солилцон ярилцлаа.