2026/09/22 / Үйл явдал

"АСУУДАЛ-ШИЙДЭЛ" зөвлөгөөнд MGL E&C компани оролцлоо.

Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэж буйг тохиолдуулан Барилгын зураг төслийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан \"АСУУДАЛ-ШИЙДЭЛ\" зөвлөгөөн, арга хэмжээ 2026 оны 9-р сарын 10-ны өдөр болж өнгөрлөө.

Тухайн арга хэмжээгээр барилгын салбарын хууль тогтоомжийг шинэчлэх ажил, BIM дэмждэг программаар зураг төсөл боловсруулах, барилгын ажлын явцад хийх зохиогчийн хяналт, зураг төсөл зөвшилцөх зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг хийж, хот байгуулалтын баримт бичиг болон барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах талаар харилцан туршлага солилцох, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, зураг төслийн баримт бичгийн чанарыг сайжруулах чиглэлээр оновчтой шийдэлд хүрэгэхээр зорьсон байна. 

MGL E&C компани энэхүү арга хэмжээнд \"BIM дэмждэг программаар зураг төсөл боловсруулахад тулгарч буй асуудал ба шийдэл\" сэдвийн хүрээнд илтгэл тавин, нээлттэй асуулт хариулт өрнүүлэн оролцлоо.