MN
/ EN
MGL E&C компани 2024 онд анх санаачлан зохион байгуулж байсан “Open Office Day” үйл ажиллагаагаа 2026 оны 10-р сарын 17-ны Бямба гарагт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн үйл ажиллагаанд 80 гаруй залуу архитектор, инженер, дизайнер болон оюутан залуус хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаа, технологид суурилсан ажлын арга барилтай танилцлаа.
“Open Office Day 2026” арга хэмжээний онцлог нь MGL E&C компанийн BIM орчин дахь багуудын хамтын ажиллагаа, дотооддоо хөгжүүлэн ашиглаж буй Design Management System болон Plug-in-уудын хэрэглээг бодит ажлын жишээн дээр танилцуулсан явдал байв.
Мөн мэргэжлийн багууд өөрсдийн ажлын зураг боловсруулах үйл явцад Plug-in-уудыг хэрхэн ашиглаж буйгаа оролцогчдод шууд үзүүлэн танилцуулж, практик туршлага, мэргэжлийн мэдлэгээ харилцан солилцсон үр өгөөжтэй үйл ажиллагаа болж өнгөрлөө.
MGL E&C компанийн зүгээс залуу архитектор, инженер, дизайнеруудын мэргэжлийн хөгжил, мэдлэг туршлагын солилцоог дэмжих зорилгоор “Open Office Day” үйл ажиллагааг цаашид жил бүрийн 10 дугаар сард уламжлал болгон зохион байгуулахаар зорин ажиллаж байна.