MGL ENC LLC


Tүгээмэл асуултууд

Ямар программууд дээр ажилладаг вэ?

Бидний хэрэглэдэг программууд:

  • Microsoft Office
  • Adobe Creative Suite
  • Autodesk AutoCAD
  • Sketch Up

Манай инженерийн баг хэрэглэдэг программууд:

  • Autodesk Revit
  • BIM360
  • Tekla Structure

Манай visualisation багийн хэрэглэдэг программууд:

  • VRay
  • Enscape
  • Twinmotion
Ажлын цаг хэрхэн байдаг вэ?

Долоо хоногт нийт 45 ажлийн цагтай. "Гэрээн дээр өөр байдлаар тохиролцоогүй бол"

Манай оффис нь ажлийн 5 хоногийн өглөө 09.00 (9AM) цагаас орой 18.00 (6PM) цаг хүртэл ажилдаг.

Зуны 3н сард өглөө 08.00 (8 AM) цагаас 17.00 (5 PM) болж өөрчлөгддөг.

Илүү нэмэлт цагаар ажиллах шаардлага гарвал хувь хүмүүст мэдэгдэж маягт бөглөнө.

Жилийн ээлжийн амралт хэрхэн яаж олгогддог вэ?

Ажилд орсон хугацаанаас шалтгаалж жилдээ 2-4 долоо хоногийн амралт олгогдоно.

Ажиллаж эхэлсэн өдрөөсөө эхлэн цалинтай амралтаа авах эрх үүсдэг. 

Олон нийтийн амралтын өдрүүдээр мэдээж амарна. 

Цалин хэд байх вэ?

Цалин хөлсийг ур чадвар, авъяас чадвар, үүрэг хариуцлагаас нь хамааруулан хувь хүнтэй тохиролцдог.

Бид Монгол Улсын хөдөлмөрийн хуулийг чандлан мөрддөг.

Өдөр тутмын менежмент хэр вэ?

Administrative staff assists project team and management, in everything from producing contracts, finance, HR operations, communication and business development.

Төслийн багууд хэдэн гишүүнтэй бүрэлдхүүнтэй ажилдаг вэ?

Төсөл бүр төслийн хэмжээнээс шалтгаалж 1 ахлах архитектор, 2-3 мэргэжлийн архитектор, 2-3 туслах архитектор, инженерийн багуудтай хамтран нийлж ажилна.

Оффис дотор бүтэн цагаар нийт 50+ мэргэжлийн ажилтан сууж ажилдаг. 

Үүнээс гадна 20 гэрээт ажилтан, 5-10 зөвлөхүүд хамтран ажилдаг.

Дадлага хийхэд ямар шаардлага тавигддаг вэ?

Хавар, намрын улирд 1-3 сарын хугацаанд 3-4 дадлагын ажилтан сонгож авдаг.
Бүх хүсэлт явуулсан хүмүүс англи хэл, ярианы болон бичгийн дунд түвшний мэдлэгтэй, Adobe, Sketch Up, AutoCAD програмуудыг эзэмшсэн байвал сайн.

.pdf форматтай (10 Mb-аас ихгүй) портфолио, анкет зэрэг өргөдлийг дараах хаягаар илгээж болно:

Projectmanager@mglenc.com subject хэсэг дээр: 'Internship' гэж бичнэ үү.

Дадлагын ажилтанаа хэрхэн сонгодог вэ?

Дадлага хийх хүсэлтийг хоёр долоо хоног тутам хянаж, анкет болон портфолио дээр үндэслэн сонгодог.

Бид бүтээлч сэтгэлтэй, харилцааны ур чадвар сайн, дизайн болон техникийн ур чадварыг хайж байна.

Мэдээж дадлагын ажилтаныг бүхнийг мэддэг бай гэж шаардахгүй.

Оффис доторх нийтийн ажил болон уур амьсгал хэр вэ?

MGL E&C бол нэг том гэр бүл юм.

Багаар ажиллахад төсөл дээр хамт ажиллахаас гадна нийтийн уур амьсгал сэтгэлгээ чухал гэж үздэг.

Оффис дээр ажилчдадаа зориулсан амралтын хэсгүүд бий. Өдрийн хоол цай идэх хэсэг, амарч суух том буйдан болон унтаж амрах хэсэг бий.

Мэдээж жил бүрийн хоногоор явах зуны зугаалга, Зул сарын баярыг мартаж болохгүй!

Зугаалга хөгжилдөхөөс гадна, бид хүмүүсийн эрүүл мэнд чадварт зориулж фитнес, хичээл, лекц зэрэг ажлаас гадуурх үйл ажиллагааг зохион байгуулж санал болгодог. 

 

Бид Монгол улсад төвтэй Архитектур, Инженер, Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “MGL E&C” ХХК юм. Бид зураг төсөл, барилгын салбарт арван жилийн туршлага, ноу-хау бүхий нэр хүндтэй компани юм. Бид орон сууцнаас эхлээд худалдаа, аж үйлдвэрийн цогцолбор барих төсөл хүртэлх +100 жижиг, том хэмжээний архитектурын төслийг амжилттай шийдэж чадсан. 2020 оноос хойш бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмсэн өндөр барилгуудын төслүүд дээр ажиллаж байна. Манай компани архитектур, инженерчлэл, барилгын (AEC) салбарын дижитал өөрчлөлтийн үндэс болсон үзэл баримтлал, дизайныг бий болгохын тулд BIM (Барилгын мэдээллийн загварчлал) технологийг бүрэн эзэмшсэн. BIM-д суурилсан ухаалаг загварт суурилсан, үүлэн платформоор идэвхжүүлсэн бөгөөд бүтэц зохион байгуулалттай, олон талт өгөгдлийг нэгтгэж, төлөвлөлт, дизайнаас эхлээд барилга байгууламж, үйл ажиллагаа хүртэлх бүх амьдралынхаа туршид хөрөнгийн дижитал дүрслэлийг бий болгодог. Бидний зорилго бол салбартаа нөлөө бүхий пүүс болж, Монголын барилгын салбарын ирээдүйг тодорхойлох шинэлэг дизайны туршлагыг тасралтгүй сайжруулж, бий болгох явдал юм.