Gerlug Vista орон сууцны хотхон

Энэхүү төслийн концепц санааг ерөнхий төлөвлөгөөний хамт Хан-Уул дүүрэгт боловсруулсан. Дотоод орон зайд нарны ээвэрлэлтийн үргэлжлэх хугацааг хамгийн их байлгахын тулд айлын гадна хашиц элементийн талбайг ихэсгэж гүн биш өргөн орон зайн төлөвлөлтийг сонгож, айл бүрийн гадагш харах харагдац хоорондоо мөргөлдөхөөргүй чөлөөтэй байхаар зургаан талт хэлбэрийг үүсгэсэн. Хэрэглэгчийн тав тухтай аюулгүй байдлыг хангахын тулд хотхоны төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс тусгаарлан түвшний зөрүүг үүсгэж нийтийн орон зайг төлөвлөсөн ба барилгын сүүдэрлэлт бага, олон нийтийн талбай их байхаар барилгуудыг зөрүүлж байрлуулсан. Оршин суугчдын хэрэгцээнд нийцүүлэн 2 давхар үйлчилгээ, 240 хүүхдийн цэцэрлэг, айл бүрт хүртээмжтэй дотор болон гадна авто зогсоол, ногоон байгууламж , бүх насны ангилалд тохируулж дөрвөн улирлын ашиглалттай тоглоомын талбай ,спорт талбай, өвлийн цэцэрлэг, зэргийг цогцоор нь төлөвлөсөн.
Project name
Gerlug Vista орон сууцны хотхон
Typology
Residential ,
Location
Улаанбаатар
Year
2020-2021
Status
Дууссан
Size
88740 м2
Client
Таван Богд Проперти ХХК
Design team
Концепци баг