А ЗЭРЭГЛЭЛИЙН ОФФИСЫН БАРИЛГА

А ЗЭРЭГЛЭЛИЙН ОФФИСЫН БАРИЛГА
Уг төсөл нь Сүхбаатар дүүргийн 1-р хороонд, хотын худалдаа үйлчилгээ, бизнесийн гол төвд байрлах А зэрэглэлийн оффисын барилга юм. Барилга нь тэнхлэгээрээ 21.1×18.7 метр хэмжээтэй, нийт 20 давхар бөгөөд B1 зоорийн давхартай. 20 давхар өндөр босоо масстай хэсгийн шилэн фасадын босоо рамыг урагш налуутай, Шунхлай группын өнгө төрхийг илэрхийлсэн гүн цэнхэр шилэн фасадаар төлөвлөсөн. Харин 11 давхар өндөр масстай хэсгийн хөндлөн рамыг мөн налуутай, хар өнгийн шилэн фасадаар хийж өгсөн. Барилгын фасадыг шөнийн цагаар тодруулан гэрэлтүүлэх зориулалттай улбар шар өнгийн туузан гэрэл суурилуулж, Шунхлай группын брэнд өнгийг илэрхийлэх шийдэл бүхий гэрэлтүүлгийг тусгасан.

Project name
А ЗЭРЭГЛЭЛИЙН ОФФИСЫН БАРИЛГА
Typology
Commercial ,
Location
Улаанбаатар
Year
2024-2024
Status
Концепци дизайн
Size
-
Client
-
Design team
Концепци баг