Kaidu Mall - Cinema Next энтертайнмент төв

БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын Зүүн захын бүсийн Гэр бүл, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлсэн орчин үеийн кино театр, худалдаа үйлчилгээ, хүүхдийн парк бүхий олон талт энтертайнмент цогцолбор болох 9 давхар “КАЙДУ МОЛЛ” бүтээн байгуулалт юм. Үүдээр ормогц гоёмсог өвөрмөц металл, модон хийцлэл бүхий 8,8м баганатай, цэлгэр гэгээлэг орчин угтах бөгөөд кофе шоп, номын сан, банк, ресторан, хоолны газрууд, караоке, кино театр зэрэг хүний бүхий л хэрэгцээт үйлчилгээг нэг доороос авах боломжийг бүрдүүлсэн. Барилгын дөрөв болон тавдугаар давхарт технологийн шинэлэг шийдэл бүхий дэлхийд хоёрт ордог тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийт 7 танхимтай “Cinema next” кино театр байрлана. Тэдгээр танхимуудад “лазер проектор” буюу дүрс анх хэрхэн авагдсан тэр хэвээрээ дүрсний чанар, нягтралыг үзэгчдэд түгээдэг проекторыг байрлуулсан. Танхимын бүх талаас дууг үзэгчид түгээснээр амьд мэдрэмжийг өгөх “Dolby Atmos” дуугаралттай гэдгээрээ онцлог. Уг төсөл нь хотын төвөөс алслагдсан зүүн захын бүсэд соёл, урлаг болон хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн үйлчилгээний төв болгон нийгэмдээ зориулсан бүтээн байгуулалт тул 2021 оны “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар шалгарсан.

Project name
Kaidu Mall - Cinema Next энтертайнмент төв
Typology
Shopping mall ,
Location
Улаанбаатар
Year
2017-2020
Status
Баригдаж дууссан
Size
16230.00 м2
Client
Өгөөмөр монгол групп ХХК
Design team
Концепци баг